4/27/2010

Хуа Мулан үзээд төрсөн сэтгэгдэл

Саяхан хятадын "Хуа Мулан" хэмээх киног үзэв. Энэ киног үзээд Сергей Бодровын "Монгол" - ийг үзсэнтэй ижил уур хилэн төрлөө. Энэ кинонд Хүн гүрний жанжныг Мулан алдаг тэр хэсэгт морин хуурын эгшиг, уртын дуу, хархираа хөөмий, зэрэг сонсдож өнгөрөх юм. Үнэхээр дотор бачимдав. Бас хүү шанью эцэг шаньюгаа алдаг хэсэг бол монгол хүний дургуйг хүргэхээр байна. Бас хүү шанью Мулан нарын дайны тэр хэсэгт шанью "Та нар бол мал бид бол чоно" гэж хэлэхэд Мулан "Энд мал алга. Энд Чин Лян Вэй Сянби байна" гэж хэлэх юм. Нэгд малаа хариулан чононоос хамгаалдаг монгол хүн ийм байдлаар өөрийгөө чонотой дайснаа малтай зүйрлэх нь юу л бол.
Хоёрт яахлаараа Хүннү гүрний дараа гарч ирсэн монголийн Сүмбэ (сянби) тэнд байдаг билээ.
Монголчууд бид түүхээ соёлоо хамгаалах хэрэгтэй. Хамгаалахын тулд энэ миний түүх миний соёл гэж мэддэг байх хэрэгтэй байна. Саяхан болсон "Хөөмий" - тэй холбоотэй асуудал зэрэг үүнийг сануулж байна. Бид цөөхөн, тиймээс бидэнд үндсэрхэг үзэл хэрэгтэй бид үндсэрхэг байх хэрэгтэй. Гэхдээ миний бодлоор зарим хүмүүс үндсэрхэг үзэлийг буруу ойлгоод буруу хэрэгжүүлээд байгаа мэт санагддаг. Үндсэрхэг үзэл гэдэг бусад үндэстнийг үзэн ядах үзэл биш гэж би боддог.

Labels: