11/22/2008

Залуу монгол

Их монгол эзэн Чингисийн хойч 2500000 Чингис гээд л энэ тухай жаахан бодлоо л доо. Ингэхэд Монгол маань 800 гаран жилийн түүхтэй хөгшин улсуу аль эсвэл 18, 19 настай залуу улсуу. За одоогийнхоо монголийн өмнөөс хүнээр төлөөлүүлж бодох юм бол цаадах чинь: "Чингисийн Их монгол чинь манай өвөөгийн аав нь байхгүй юу цагтаа их гайхуулж байсан юм гэсэн. Харин манай өвөө их зовж байсан юм шиг байгаан. Харин манай эцэг буруу хүн дагаад балрах шахсан юм. Энийгээ мэдсэн үү аль эсвэл араа бодсон уу бидэнд халаагаа өгчихсий. Гэхдээ бас асуудалд орооцолдоод зууралдаад яваад байгаамаа.
Тэгээл 1990 онд төрсөн бид ч нялхаараа байгаа болохоор бас л элдэвийг үзэж алдаж онож л яваа юм даа. Гэхдээ хаа ч очиж манай удам дамжсан эрдэнэ бидэнд үлдсэн юм. Тэрийг нь эрдэнэ байсан гэдгийг бас саяхан мэдсөөн. Тэгээд бас яаж хэрэглэхээ мэддэггүй ээ." нэг иймэрхүү л юм ярих байхдаа гэж ... монгол маань. За за жаахан сонин юм биччихвүү яав.

Labels:

11/17/2008

Гарчиггүй

Хоёр хоногийн өмнө нөхдийнхөө хамт нэгэн хүнд тусаллаа. Хэдий сүртэй том зүйл биш боловч цаад хүн маань баярлаж байгаа нь мэдэгдэж байсан надад бас их сайхан байлаа. Бидний тусалсан хүн бөмбөгөр захын урд утсаар яриулдаг Лхагвасүрэн гэдэг эгч байсан юм. Бид хэд бага сага юм аваад гэрт нь очоод түлээг нь хураах, ус авах зэрэг аар саар ажлийг нь хийж өгсөн юм. Тэр айл маань гэр нь уулан дээр байдаг бараг хамгийн захын айл байсан болохоор цэвэр агаартай сайхан газар байлаа. Бас бид хэд ч далимд нь цаашаа жаахан яваад л уулан дээр гарч цэвэр агаарт толгойгоо сэргээгээд авсан шүү.