8/28/2008

Flash Banner Creator

Хэрэв та вэб хийдэг бол энэ таны ажлыг нэлээд хөнгөвчлөнө. Үүгээр та вэбдээ зориулаад banner, галлерейг хоромхон хугацаанд хийчихнэ текст бичих боломжтой. Зурагнуудаа оруулаад themee сонгоод хүсвэл дуу ч оруулж болно тэгээл publish гүйцээ. За татаад авах уу?

Labels:

8/26/2008

Бороо

Бүрхэг тэнгэрээс бороо аяархан шиврэв
Бүрхэг амьдралаас зовлон аяархан шивнэв
Бүх л хүмүүс шүхэр барьж борооноос нуугдав
Зарим нь харин шүхэргүй норж гүйлдэв
Бүх л хүмүүс хүсэл барьж, зовлонгоос нуугдав
Зарим нь харин барьсан хүсэлдээ шунаж уйлав
Миний барьсан шүхэр цоорхойтой байж
Миний амьдралд бас жаргал цоорхой байж.
Шиврэн орох бороон дунд шалба норсон хүмүүс олон
Шивнэж ирсэн зовлонд шалдаа буусан хөөрхийс олон

Labels:

8/20/2008

Picasa2



(зураг дээр дарж томоор үзнэ үү)

Хаа сайгүй тэнүүчлэх зурагнуудыг эмх замбраатай болгоход энэ их хэрэг болох програм байна. Бас бага зэрэг засч янзалж болно.

Blogger-т оруулсан зурагнуудыг энэ л зохион байгуулж байдаг бололтой. Энд ороод үзэхэд блогтоо тавьж байсан бүх зурагнууд чинь байж байна.

Эндээс програмыг татаж аваарай

Labels:

8/18/2008

“Зуны Либертари сургалт”-д 'амарсан' минь

  2008.08.11-2008.08.15

'Монголын Либертари сан, Нээлттэй Академаас хамтран оюутан залуусын дунд дөрөвдэх удаагаа зохион байгуулсан “Зуны Либертари сургалт” 2008.08.11-нээс 2008.08.15-ны хооронд “Дуган хад” амралтын газар болж өндөрлөлөө.' гээд л news.mn дээр эхэлж байна. Миний хувьд энэ 5 хоног үнэхээр сайхан, ахиж олдохгүй өдрүүд байв. Тэмүүжин багшийн хэлснээр нэгэн өөр шилийг зүүж үзлээ. Тэгээд энэ л шилийг зүүж байгаа бусадтай хамт байлаа. Бүгд л хоорондоо маргаж мэтгэлцэх боловч нэг л зүйлийг харсан үзэл бодол ойролцоо залуустай өнгөрүүлсэн болхоор сэтгэлийн цэнгэлийг илүүтэй эдэлэв. За байгаль орчин бол янзтай эхний өдөр бол тэндхийн агаарт бараг л нам цохиуллаа. Иймд биеийн цэнгэлийг ч дутахааргүй эдэлэв.  Хэрэв энэ сургалтанд яваагүй бол таныг ирэх зун заавал яваарай гэлж хэлмээр байна. 

Labels:

8/04/2008

Монгол OpenOffice


OpenOffice орчуулж дуусчээ. (openmn.org-с)

Үүнд кирилл монгол хэлнийхээ дүрмийн алдаа шалгагч, босоо монгол бичгээрээ бичих систем багтсан байна. Босоо монгол бичгийн системд MongolianScript хэмээх нэртэй Монгол бичгийн фонт, гарын драйвер зэргийг хийснээс гадна ОпенОфисыг босоо чиглэлд зүүнээс баруун чиглэлд бичих боломжтой болгосон байна.

(зургийг харахыг хүсвэл дарна уу)

http://mn.openoffice.org/about-downloads.html хаягаар хандаж татаж аваарай


Labels: ,

8/01/2008

Компьтер гацчихвал...

Энэ бяцхан зөвлөмж компьютер түр гацсан буюу бүр зогссон тохиолдолд юу хийх талаар таньд хүргэнэ. Компьютер гацсан үгүйг мэдэх хамгийн хялбар арга бол Num Lock эсвэл Caps Lock товчоо дарж, гэрэл нь асаж унтарч байгаа эсэхийг шалгана. Хэрэв гэрэл нь унтарч асаж байвал Microsoft Windows дээр ачааллаж байгаа програмуудыг CTRL + ALT + DEL гэсэн товчийг дарж хаах хэрэгтэй. Хэрэв дээрх үйлдлийг хийгээд гацсаар байвал: Num Lock дарж шалгаснаар компьютер үнэхээр гацсан эсэхийг шалгах хамгийн хялба арга гэдгийг дээр хэлсэн. Гэрэл нь унтарч асахгүй байвал компьютераа унтраахаас өмнө хамгийн багадаа нэг минут заавал хүлээгээрэй. Нэг минут хүлээсний дараа компьютераа асааж унтраана. Ингэж унтрааснаар автомат хадгалагчгүй бол мөн хийсэн зүйлээ хадгалаагүй бол ажлууд тань бүрэн алдагдана гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй

Илүү дэлгэрэнгүйг erdenebat-chuluun.blogspot.com-аас уншаараай

Labels: