4/25/2011

Сайтар эрэгцүүл

Эелдэг зан бол хамгийн аюултай зэвсэг


Өчигдөр "Сайтар эрэгцүүл" жүжгийг үзэв. Айн Рэнд - ийн зохиолоор хийсэн жүжиг гэдэг утгаараа сонирхолыг минь их татаж байсан юм.
Ерөнхийдөө жүжгийн санаа Волтер болон Стив гэх хоёр хүний харьцуулалтаар гарна. Волтер бол бусдын төлөө хүн. Тэр бусдад эелдэг зангаар тусалдаг нэгэн. Стив бол тийм ч эелдэг бус хувиа хичээсэн нэгэн. Тэрээр өөрийгөө эелдэг занг зэвсэг болгон ашигладаггүй гэж тайлбарладаг. Яг л энэ жүжгийн гол санаа байв.  Волтер бол эелдэг зангаар бусдыг боолчилдог нэгэн байв. Түүний тусыг түүны эелдэг занг хүртсэн хүмүүс түүний хүлээсэнд ордог. Тэр бусдын төлөө гэх нэрийдлээр бусдын өмнөөс шийдвэр гаргаж тэдний эрхийг нь боогдуулдаг нэгэн.

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home