11/27/2010

Амьдрал юун дээр тогтдог вэ?

Зурагт, сонин, сэтгүүл, FM, радио - оор хүмүүстэй ярилцлага хийхдээ дээрх асуултыг хамгийн их асуух юм. Мөн цаад хүмүүс нь голчлон хайр, итгэл цөөнх нь мөнгө гэж хариулна.
Их түгээмэл тавигддаг олон сонссон асуулт боловч саяхан нэгэн найз маань надаас асуухад би  юу гэж хариулахаа мэдсэнгүй. Мэдэхгүй л гэлээ. Тэгээд дараа нь нэлээд удаан хугацаанд бодож үзээд ер нь амьдрал над дээр л тогтог юм байна гэж бодлоо.
Би амьдарч байгаа цагт бусдыг хайрлаж бусдаар хайрлуулна, би амьдарч байгаа цагт бусдад итгэж бусдын итгэлийг хүлээнэ, би амьдрч байгаа цагт мөнгийг олж бас мөнгийг үрнэ би амьдарч байгаа цагт жаргаж бас зовно ... . Энэ бүгд л амьдралын бүрэлдэхүүн хэсэг болж амьдрал минь үргэлжлэнэ.

Labels:

11/08/2010

Ямар сайхан нутагт төрөө вэ би

Урт аялал хийн шөнө гэртээ ирсэн ч машиндаа унтаж ирсэн болоод тэрүү нойр хүрж өгдөггүй ээ.

45 хоног орон нутгаар ажилж яваад ирсэн сониноосоо бичье гэж бодлоо.
Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудаар очлоо. Эдгээр нутгуудад олон сайхан зүйл байсан ч хамгийн их таалагдсан зүйлсийн талаар бичье.
 Хөвсгөл
Хөвсгөл далайг очиж үзэв. 99 гол цутгадаг том нуур юм. Монголын хамгийн гүн. цэнгэг устай бас ганц усан замтай нуур юм.
Нуурын эргээс хэдхэн алхахад л 2м гүн болно. Нуурын голд явж байхад ч доод ёроол нь харагдаад үнэхээр цэнгэг устай нь мэдэгдэж байв. Өглөө сэрэхэд нуурын мандал дээр манан буугаад үүл усан дээр байгаа мэт үнэхээр үзсэглэнтэй байгалийн дүр зураг угтав.
 Увс аймаг
Улаангом хотод очиход Хархираан уулсын үргэлжлэл цасанд дарагдан дүүхэлзэн угтлаа. Өглөө сэрэхэд үүлэн дээгүүр орой нь харагдаад үнэхээр сүрлэг харагдах аж.
Цааш унших