12/15/2009

Гар өргөж шийдэх тухай

Саяханаас би англи хэлний сургалтанд 7 хоногийн тэгш өдрүүдэд 19:30 аас сууж эхэлсэн юм. Өнгөрсөн бямба гаригт хичээлдээ суухад "Бямба гаригт хичээлээ эрт орж байх тухай өмнөх хичээл дээр ярьсан тэр боломжтой юм байна. Хэрэв та нарын хувьд боломжтой бол 12:00 цагаас орж байя." хэмээн багш маань хэлэв. /Би өмнөх хичээл дээр суугаагүй болохоор энэ тухай юу ч сонсоогүй байлаа./ Ихэнх хүмүүсийн хувьд энэ таатай боломжийн мэдээ байлаа. Харин миний хувьд хагас сайн өдөр ажилтай байдаг учир боломжгүй гэдэгээ хэлтэл нэг залуу "Тэгвэл ардчилсан байдлаар гар өргөөд олонхийн саналаар шийдчихье" гэдэг байгаа. Зарим нэг хүмүүс шууд л гар өргөх гэж мэгээд байна уу үгүй юу харин. Бид /би 2 найзтайгаа/ шууд л эсэргүүцэлгүй яахав дээ. Багш ч энэ болохгүй зүйл гэдгийг мэдээд энэ яриа зогсож бид хичээлдээ бямба гаригт ч сууж чадахаар болсон юм.
Энэ үйл явдлаас харахад хүмүүс ардчилалын талаар буруу /магадгүй надаас өөр/ бодолтой байдаг бололтой. Хэрэв дээрх шиг гар өргөж шийдвэл энэ нь олонхийн саналаар цөөнхий эрх ашгийг хөндсөн зүйл болно л доо. Энэ яавч ардчилсан зүйл биш.

Labels: ,