5/06/2010

Бахархал

Бахархал гэж юу юм бэ. Зүгээр л сайн сайхан зүйлсийг хараад баясах юмуу? Итгэл юмуу? Омогшил юмуу? Миний бодлоор бахархал гэж "Өнгөрсөнөөс авсан ирээдүйд итгэх итгэл" юм. Бид аливаа сайн сайхан өнгөрсөн зүйлээрээ бахархаж ирээдүйгээ ч мөн тийм сайн сайхан байлгахыг хүсдэг. Бахархал дотор омогшил итгэл хоёр хамт багтдаг. Манай монгол бол үнэхээр омогшмоор түүхтэй улс ирээдүйд ч агуу улс болно гэдэгт нь би итгэлтэй байна. Тийм болохоор монгол хүн болж төрсөнөөрөө би бахархдаг. Тийм болохоор би бусад цус нэгт монголчуудаараа бахархдаг. Монголчууд минь өвөг дээдсээс минь үлдээсэн энэ бахархалыг хойч үедээ хадгалж үлдээцгээе. Бахархах бахархалтайгай үлдэе. Жаргалтай амьдаръя. Үүний тулд хичээцгээе!

Labels: