4/27/2010

Хуа Мулан үзээд төрсөн сэтгэгдэл

Саяхан хятадын "Хуа Мулан" хэмээх киног үзэв. Энэ киног үзээд Сергей Бодровын "Монгол" - ийг үзсэнтэй ижил уур хилэн төрлөө. Энэ кинонд Хүн гүрний жанжныг Мулан алдаг тэр хэсэгт морин хуурын эгшиг, уртын дуу, хархираа хөөмий, зэрэг сонсдож өнгөрөх юм. Үнэхээр дотор бачимдав. Бас хүү шанью эцэг шаньюгаа алдаг хэсэг бол монгол хүний дургуйг хүргэхээр байна. Бас хүү шанью Мулан нарын дайны тэр хэсэгт шанью "Та нар бол мал бид бол чоно" гэж хэлэхэд Мулан "Энд мал алга. Энд Чин Лян Вэй Сянби байна" гэж хэлэх юм. Нэгд малаа хариулан чононоос хамгаалдаг монгол хүн ийм байдлаар өөрийгөө чонотой дайснаа малтай зүйрлэх нь юу л бол.
Хоёрт яахлаараа Хүннү гүрний дараа гарч ирсэн монголийн Сүмбэ (сянби) тэнд байдаг билээ.
Монголчууд бид түүхээ соёлоо хамгаалах хэрэгтэй. Хамгаалахын тулд энэ миний түүх миний соёл гэж мэддэг байх хэрэгтэй байна. Саяхан болсон "Хөөмий" - тэй холбоотэй асуудал зэрэг үүнийг сануулж байна. Бид цөөхөн, тиймээс бидэнд үндсэрхэг үзэл хэрэгтэй бид үндсэрхэг байх хэрэгтэй. Гэхдээ миний бодлоор зарим хүмүүс үндсэрхэг үзэлийг буруу ойлгоод буруу хэрэгжүүлээд байгаа мэт санагддаг. Үндсэрхэг үзэл гэдэг бусад үндэстнийг үзэн ядах үзэл биш гэж би боддог.

Labels:

1 Comments:

Blogger vlmedeh said...

Нөгөө Мулан гээд хүүхэлдэйний кино хувилбар нь гарсымуу. Хүүхэлдэйг нь үзхэд л аймар дургүй хүрээд байдагийн. Шанюгийн үед 300 мянган хужаагинй дайралтийг амжилттай хамгаалж ялж байсан гэдэг. Цөөхөн Монголчууд олон хүжааг үргэлж арчсаар ирсэн. Гэтэл тэр хүүхэлдэйн дээр хачин хачин бүтэлгүй нөхөдүүдээс бүрдсэн 10аадхан хужаа маш олон Монголыг ялчихдаг. Тэр гадныхны хийсэн Чингэс хааны талаарх кинонууд ч гэсэн бүтэх юм нэг ч байхгүй. Дандаа түүхийг гуйвуулна. Чадалтайхан шиг байсан бол арга хэмжээ авахгүй юу муу түүх гуйвуулагчидаас

July 30, 2010 at 5:47 PM  

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home