1/18/2009

Эх орон

Ер нь энэ эх орон гэдэш "эх орон гэдэг нь..." гээд л тодорхойлоход их хэцүү юм. Ямар ч байсан би энд төрсөн, энд өссөн... магадгүй энд үхнэ. Энд миний хайртай хүмүүс үнэт зүйлс минь байдаг. Би энэ эх ороноо миний гэсэн сэтгэлээр ханддаг бусад бүхий зүйлсийнхээ адилаар хайрлаж харамладаг. Хүн бүрийн энэ сэтгэлээс нь л эх оронч үзэл нь урган гардаг байх.
Хүмүүс янз янзын байдлаар эх оронч байдаг бололтой. Жишээ нь ханан дээр "Хүн алж болохгүй хужааг алж болно" гэж бичиж байгаа хүн өөрийгөө их ЭХ ОРОНЧ хүн гэж боддог байх. За тэгээд л татсан тамхиа таарсан газраа хаячихдаг хужааг үзэн яддаг эх орончид, байшингийн буланд давсагаа сулалдаг арчаагүй амьдралдаа бусд(төр)-ийг буруутгасан эх орончид, харийн баянд улсаа худалдахаас хэзээ ч улс төрч ах гээд л том жижиг эх орончид зөндөө.

1/10/2009

2008 оны 7 сарын 1

/Үнэхээр юм боддог бол бодуулахаар шүлэг юмаа./

2008 оны 7 сарын 1

Бид - цөөхүүлээ шүү дээ, Монголчууд аа!

Бэгтэр ахыгаа харвуулсан

Билгүдэй өнчин шиг цөөхүүлээ шүү дээ

Бэлтрэгээ суйлуулсан өлөгчин шиг цөөхүүлээ шүү дээ

Бэрс ганцтай шатар шиг цөөхүүлээ шүү дээ

Бэлчиж яваа сүргээсээ 20 дахин цөөхүүлээ шүү дээ

Бид цөөхүүлээ шүү дээ

Алтайн хяраар асга шаргиан дүүлэгч

Аргаль янгир шигээ цөөхүүлээ шүү дээ

Алалдаад тулалдаад өсдөггүй

Афганаас найм дахин цөөхүүлээ шүү дээ

Аугаа гүн сэтгэгч Аристотелийн шавь нараас

Арав дахин цөөхүүлээ шүү дээ

Ардчилал, эрх чөлөөний гүрэн

Америкийн хүн амаас 140 дахин цөөхүүлээ шүү дээ

Бид цөөхүүлээ шүү дээ

Бирмийн хүн амаас 20 дахин цөөхүүлээ шүү дээ

Вьетнамын ким ястнаас 30 дахин цөөхүүлээ шүү дээ

Ханагар говиороо тэшигч

Хавтгайн сүрэг шигээ цөөхүүлээ шүү дээ

Хармаг, гоёо, бажууны үндэс ухагч

Хар нүдэн мазаалай шигээ цөөхүүлээ шүү дээ

Нэг нь нөгөөгөө нэг буудахад ганцхан сая болчихно шүү

Нэмээд ахин нэг буу дуугарахад тавхан бум болчихно

Нэг монгол алж эрсдэхэд

Мянган одны гэрэл бөхдөгийг бүү март!

Бид цөөхүүлээ шүү дээ

Бичиг соёлынхоо өв судраас ч цөөхүүлээ шүү дээ

Бээжин төвт гүрнээс долоон сая дахин цөөхүүлээ шүү дээ

Бид цөөхүүлээ шүү дээ

Монголчууд минь ээ!

/ Тангадын Галсан / 2008он

Labels: