5/26/2009

Би үнэхээр баяртай байна...

Энэ удаагийн сонгуулийн үр дүн намайг маш ихээр баярлууллаа. Одоо монгол улс маань шууд л хөгжөөд л баяжаад сайхан болчихгүй ч маш их зүйл сайнаар өөрчлөгдөнө гэдэг миний бие итгэлтэй байгаа учир баярлаж байна.
Өнгөрсөн жилүүд дэх монголын төр үнэхээр өмхий үнэртэм муухай байсан одоо ч тийм байгаа энэ бүхнийг энэ ялалтаар өөрчлөх боломжтой гэж бодож байгаа хүн олон байгаа. Тиймдээ ч тэд өөрчлөлтийг хийх ардчилсан ерөнхийлөгчдөө саналаа өглөө.
Би баяртай байна одоо монгол өөрчлөгдөх болно.

Labels:

5/01/2009

Дугуйчин болвоо би

Нэлээд удсан байна шүү гэж.

Өглөө болгон 6:30 минутаас гараад 5 шар хүртэл 40 минутыг алхаж 10 минутыг микри автобусаар тэгээд ахиад 10 мин явж байж хүрдэг байлаа оройдоо шууд микри автобусаар явдаг зам бөглөрсөн байдаг учир 50 мин орчим явна. Таксидвал 5000 ирэх очихын 10000 ихэнх хүнд өдөрт ийм хэмжээний мөнгийг таксинд зориулах их хэцүү шүү дээ. Харин хэд хоногийн өмнөөс дугуйгаар явдаг боллоо. Өглөө оройдоо 50, 50 мин яваад л зорисон газраа ( аажуу тайван явахад шүү дээ). Их амар унаа юмаа. Эхний хэдэн өдөр хөлөнд жаахан өвчин орж байна билээ. Биеийн тамираа гэж эрүүл мэндэд ч хэрэгтэй шүү.
Ингээд л эрүүл мэнд эдийн засаг байгаль орчиндоо зэрэг зэрэг хөрөнгө оруулаад л. Ер нь бүгдээрээ дугуй унавал яасий.