6/03/2011

Өнөө өглөө

Өглөө ёстой жинхэнэ тарчилж тарчилж нэг босох юмаа. Ахиад 5 мин гээд 3 сунгалаа. Гэхдээ муу нойрыг ямар ч байсан сэрээд л дийлчлээдээ. Автобусны буудал руу алхах богинохоон замд нэг машинд мөргүүлчих шахсаныг эс тооцвол ямар нэг асуудалгүй автобусны буудал дээр ирлээ. 10 хан мин хүлээгээд автобус минь ирээд хаалга нь онгойвуу гүй юу кондуктор нь "400-аар явийшуу", "400-аар явийшуу" гээд нэлээд хэд давтан сануулав. Ортол хүмүүс бөөн хэрүүл "Яахаар та нар 400-аар явдий" нтр гээл "Ху..., Солио..." гэх мэтийн үгс сонсогдоно. Би ч 500 биш байгаад баярлаал 400-г элдэв маргах юмгүй өгөв.
Автобусны үнэ хэзээ 300 боллоо байз. Тэгэхэд 400 болгоно гэж байгаал 300 л болгосон. Бодуул мань мэтийгээ өрөвдсөн юм болвуудаа. Сая бас 500 болгоно гээл байсан. Гэхдээ 400 л болгох юм шиг байна. Мань мэтийгээ л өрөвдөж байгаа байхдаа муу нийтийн тээврийнхэн минь.

Labels:

1 Comments:

Blogger vlmedeh said...

хэхэ миикр бүр 500 аар яваад байналээ

June 16, 2011 at 2:41 PM  

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home