6/28/2008

C-ээс Java-д хөрвүүлэгч

C2J хөрвүүлэгч нь C хэлний эх кодоос Java классд хөрвүүлдэг. C ийн санг үндэс суурь болгосон энгийн интерфейстэй. WIN32 талбарт ажилладаг. Java програм нь java виртуаль машин дээр ажиллана.

C хэл мэддэг Java сурж байгаа хүмүүст хэрэгтэй л юм шиг байна аваад үзээрэй.
татах

Labels:

6/24/2008

jDownloader


Rapid share-ээс татах бас нэг програм байна.
Java хэл дээр бичигдсэн. Түрүүчийн Rapid share-ээс татдаг програмтай харьцуулаад аль таалагдсанаа хэрэглээрэй.
amjilt.com
татах

Labels:

6/19/2008

PowerToy Calc

Microsoft-ийн бүтээгдхүүн бөгөөд маш хүчирхэг тооны машин. Илэрхийллээ бичиж оруулахад бодоод гаргаад ирнэ. Бас функцийн грифик зурчихна. Том биш ч хэрэгтэй болохоор байж байхад илүүдэхгүй л байх.
(эхлэл.ком-оос)

татах

6/12/2008

Интернетийн тухай бага зэрэг...

Орчин үеийн хүн төрөлхтний салшгүй хэрэглээ интернет хэзээ хаана яаж үүссэн бэ?
Чингис хааны байгүүлсан морин өртөөг интернетийн ерөнхий суурь гэж үздэг.
Харин энд яг одоогийн интернетийн үндсэн суурийг ярьж байна.

 1969: Их дээд сургуулиуд ба судалгааны лабораториуд хооронд сүлжээний холбоог үүсгэхийн тулд ARPAnet-ийг боловсруулсан.
 1970: АНУ-ыг хамарсан 50 килобит/секунд хурдтай анхны ARPAnet линкүүд байгуулагдсан.
 1971: ARPAnet нь 15 нодтай болсон ба энэ төвшингөөр өдөр болгон 675.000 өгөгдлийн хайрцгийг зөөж чадаж байв.
 1972: Рэй Томлинсон анхны электрон шуудан программыг зохион @ тэмдгийг хэрэглэж эхэлсэн.
 1973: Лондон Коллеж их сургууль нь анхны олон улсын ARPAnet- ийн линк болсон. ARPAnet- ийг хэрэглэгчдийн тоо 2.000 хүрсэн.
 1974: Винт Серф ба Боб Кан нар өөр сүлжээний өгөгдлүүдийг солилцдог TCP- ийг гаргасан. Дараа нь TCP/ IP болгон шинэчилсэн.
 1978: 5- р сард Digital Equipment Corp– ийн захирал, зах зээлд гаргасан компьютерүүдийг танилцуулах зорилгоор анхны нийтийн электрон шууданг илгээсэн.
 1979: Анхны онлайн харилцах группууд байгуулагдсан. Электрон шууданд :) зэрэг тэмдгүүдийг хэрэглэж эхэлсэн.
 1981: IBM нь Microsoft DOS 1.0- тай ажилладаг анхны PC- ийг танилцуулсан.
 1982: ARPAnet нь TCP/ IP- ийн хүчинд олон улсын сүлжээ буюу интернэт болсон.
 1984: Интернэтэд “.com”, “.org”, “.mil”, “.edu”, “.gov” ба “.net” зэрэг 6 үндсэн салбар тодорхойлогдсон. Сүлжээний хурд 56 килобит/секунд болсон.
 1987: Сүлжээнд холбогдсон машины тоо 10.000 хүрсэн.
 1989: Сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн тоо 100.000 давсан.
 1990: 21 жилийн хугацаанд эзэгнэсэн ARPAnet- ийн ноёрхол дууссан.
 1991: Тим Бернерс- Ли, интернэтэд линкүүдэд холбогдохыг хялбарчилсан WWW протоколыг боловсруулсан. Интернэтээр сар бүр триллионоор хэмжигдэх мэдээллүүд дамжих болсон.
 1993: WWW хүрээнд мэдээллийг дамжуулан дэлгэцээр харуулдаг анхны browser болох Мозайк бий болсон. Yүний үр дүнд сүлжээний хөдөлгөөн жилд %341.634 хувиар ихэссэн.
 1996: Сүлжээний хурд 622 Мб/секунд болсон. Интернэт 2- ын эхлэл тавигдсан.
 1998: Интернэт хэрэглэдэг газрын тоо 29 саяд хүрсэн.
 1999: Шинжлэх ухааны ертөнцөд зориулж Интернэт 2- ыг боловсруулж эхэлсэн.
 2001: Интернэтэд Гигабит хэмжээнд үйлдлийн сүлжээг бий болгосон.
 2003: Интернэтийн төв нь өдгөө 10 Гб/секунд үйлдлийн хурдтай болсон.


Эдгээрийг мэдэх үү?


ARPAnet- ийн анхны дамжуулах туршилт нь 2 үсэг байжээ. Гэвч сүлжээ сүйрсэн. Эдгээр үсгүүд нь хэрэглэгчийн нэрийг тодорхойлох “l” ба “o” байсан юм.
Электрон шуудан явуулахад хэрэглэдэг @ тэмдгийн үндэс нь 500 жилийн өмнө тавигджээ. Энэ тэмдгийг анх удаа Италийн худалдаачид тос болон будаа хийж байсан торх савнууд дээр багтаамжийг нь тодорхойлох гэж хэрэглэж байжээ.
Германд @ тэмдгийг “Klammeraffe” буюу аалзан сармагчин гэдэг.
Чех улсад @ тэмдэг нь цагирагласан ринга загас утгатай “zavinac” гэдэг.
Байнга хэрэглэдэг “Интернэтээр серф хийх” хэллэгийг анх 1992 онд зохиолч Жан Армор Полли анх гаргажээ.
Интернэт хэрэглээ нь 4 хэрэглэгчээс 1.000 хэрэглэгч хэрэглэх хүртэл 15 жил, Дараа нь 5 жилийн дотор 1.000 хэрэглэгчээс 100.000 хэрэглэгчтэй болсон. Энэ үеэс хойш 3 жилийн хугацаанд интернэт хэрэглэгч газрын тоо хэдэн саяыг давж, өдгөө 171 сая хэрэглэгч байнга “online” байна.
Өнөөдөр интернэт хэрэглэгчийн тоо дэлхий нийтэд 605 саяыг давсан.
Интернэт дэх мэдээллийн 80 хувь нь Англи хэлээр байна.
1990 онд болсон интернэт шоу дээр нэг талх шарагч машин интернэтэд холбогдсон.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай

Labels:

6/04/2008

Easy Button and Menu Maker Pro v1.1

web-ийн button болон menu хийдэг програм болохоор web хийдэг хүн бүрийн ажлыг бага ч болов хөнгөлөх болов уу.
Хүссэн загвараараа хийж болохоор юм.
http://vipwarez.net/main/soft/1484-easy-button-and-menu-maker-pro-v1.1.html
эндээс дэлгэрэнгүй үзэж болно. Харин татах бол доорх хаягаар татаад аваарай.
http://rapidshare.com/files/111603307/Blumentals_Easy_Button_and_Menu_Maker_Pro_v1.1_by_zarksentinel_TP.rar

Labels: