9/13/2008

Цэцгэн эрхи


(Ананд)

Таны
Цас цагаан гантиг өлмийд чинь
Цэцэг зулья гэж
Цэцэг түүлээ, би
Таны
Сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхийн хөвөөнөөс
Цэцэг түүлээ

Цэцэг түүхдээ уйлж түүлээ.
Унасан харууслын нулимс
Оносон цэцэг бүхнийг түүлээ
Тандаа цэцэг дэвсэе гэхэд
Нэгэн зуных байтугай
Нэгэн зууны цэцэг үл хүрэлцэнэ
Сайхан ижий минь
Санчигандаа өнчин хяруугүй эх минь
Таныгаа
Орчлонгийн үнэн, мөнхийн шөнө дундуур
Одлоо гэж уйллаа.
Одод хийсэм үхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа.
Таныгаа
Мянган үндэсний үзүүр бүхэнд шингэж
Мандах нарны зүг ургана гэж уужирлаа
Энх шаргал үүрээр хиртэшгүй цагаан цолмон байж
Эхлэл бүхний манлайд гялалзанаа гэж тайтгарлаа
Ижий минь та
Хагацлаар чулуужсан аялгуу
Халуунаараа царцсан сүү
Ижий минь би таны
Үргэлжлэл
/Б.Лхагвасүрэн/

Labels: ,

9/11/2008

Best 5 keyboard






1.Optimus Maximus




Энэ гаран дээр зүүн талын товчлуурууд нь бяцхан дэлгэцтэй түүн дээр нь хамгийн их хэрэглэдэг програмынхаа icon-ийг оруулж өгдөг гэнэ шүү. Крилл, эртний Грек, Жеорж, Араб, Хирагана гэх мэт тоо тэмдэгтүүдээс гадна бүр HTML код, математикийн функцүүд, зураг хүртэл оруулж болох юм байна.


Website: artlebedev.com


2. ABC-ийн шинэ стандарт



Цагаан толгойн дэс дарааллаар товчнуудыг байрлуулсанаар цээжлэхэд амар гэж бодсон бололтой


Website: newstandardkeyboards.com


3. Goldtouch Adjustable Keyboard



Хүний гарын болон биеийн бүтцэд дээд зэргээр тохирсон гар. Хамгийн тав тухтай байдлыг хангасан энэ гарыг ашигласанаар та компьютерээсээ салахгүй болох юм байх.


Website: keyovation.com


4. Виртуаль лазер гар





  PDA, PC, MAC, smartphone гээд л ер нь гар юунд хэрэглэж болох тэр бүхэнд зориулсан эд. Хэмжээний хувьд ердөө л zippo асаагуурын хэмжээтэй ширэн гэртэй энэ гарын тухай дэлгэрэнгүй мэдээллийг веб хуудаснаас нь авч болно.


Website: virtual-laser-keyboard.com


5. Wolf King Warrior



Аугаа тоглоомчдод зориулсан гар. Тоглоход хичнээн авсаархан болсон байна вэ.


Website: wolfkingusa.com

(laitai.biz)


Labels:

9/09/2008

Easy gif animator


Энэ програмаар зургыг их амархан хөдөлгөж болно. Их энгийн хэн ч хийж чадахаар. Бас эффект нэмэх боломжуудтай. Эргэлдүүлэх уусгах гээд л. За аваад үзэх үү.

Labels:

9/05/2008

Сахиусан тэнгэр

Дэлхий рүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь Бурханаас ийн асуужээ:
- Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд Бурхан
- Чи санаа зоволтгүй. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч аз жаргалаар дүүрэн амьдрал, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.
- Аа тэгвэл, хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ?
- Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож яаж ярихыг чамд зааж өгнө.
- Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
- Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гүм болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь:
- Бурхан минь, би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд Бурхан:

- Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш, харин чи түүнийг “ээжээ” гэж дуудаж болно гэжээ.

/"Хvсэл минь миний амьдрал"-аас/

Labels:

9/03/2008

DownloadHelper FireFox-ийн нэмэгдэл


За энэ нэмэгдэлтэй байхад вэбүүдэд байгаа видеонуудыг маш хялбархан татчихана шүү дээ. Үүнийн суулгахад toolbar-т ийм зураг орсон байна. Ямар нэгээ видео байх юм бол энэ зураг маань өнгө ороо л эргэлдээ л эхэлнэ дээ. Тэгээд л видеогоо татаад авчихна даа.
FireFox-д байхгүй юм байхгүй юмаа.
За татаад суулгачихуу.

The Philosophy of Liberty















(www.jonathangullible.com -оос авав.)

Labels:

9/01/2008

Анхны вэбээ хийлээ

Өнөөдөр анхны вэбээ хийж дуусгалаа. Олон сар хийж их удсан болов ч ямар ч байсан дуусгасан болохоор их урамшлаа. Анхных болохоор дутуу дулимаг юм их байгаа. Цаашид илүү сайжрах болноо.
Орж үзээд зааж зөвлөх зүйл байвал сэтгэгдэл болгон үлдээнэ үү. http://beggy.bravehost.com/ гэсэн хаяг дээр байгаа. /FireFox дээр арай илүү байна лээ./

Labels: