8/31/2011

Блогчид

За телевизээр блогчид нэртэй нэвтрүүлэг гардаг болсон байна. Болсон байна ч гэж дээ би ч нэлээд эрт мэдсэн л дээ өөрөө орсон юм чинь :D.
Уг нэвтрүүлэг нь оролцож буй блогчиныхоо хувь хүн, үзэл бодол болон блогийнх нь талаар чөлөөт ярилцах байдлаар явагддаг. Надад их таалагдсан. Уншдаг блогуудын минь хөтлөгч нар оролцвол их сонирхолтой байх болно гэж бодож байна.
Блогчид өөрсдөө "За" телевизтэй холбоо бариад энэ нэвтрүүлэг орж болох юм байна шүү.

Дашрамд хэлэхэд "За" телевив азийн 24 улс болон хөдөө орон нутагт ч гардаг гэсэн шүү.

Labels:

8/23/2011

Harry Potter дуусчлөө

Ням гаригийн шөнө "Harry Potter"-ийг дуусгачихлаа. Волдемортийг үхэхэд тэр гэхийн тэмдэггүй нэг тийм гунигтай мэдрэмж төрлөө энэ хүн л энэ киноны дараагийн анги гарах учир утга байсан юм шиг. Эхний ангийг нь үзсэнээс хойш бараг 10 жил болсон байна шүү. Гол дүрүүд нь надтай хамт өсч том болсон тийм л кино. Би уулан тэгдэг ингэдэг гээд ярьчмаар л байна. Гэхдээ хүмүүс өөрсдөө үзсэн нь дээр. 3D ээр бас гоё байна лээ шүү.

8/11/2011

Галзуу бодол

Заримдаа хүмүүс хийгээд байдаггүй зүйл хиймээр санагдах юм. Өөрөөр хэлбэл шал галзуу зүйл хиймээр... Автобусанд дуртай дуу явахаар чангаар дагаад дуулчмаар. Бороо орохоор цээжээ нүцэглээд гүймээр. Модны сүүдэрт хэвтмээр... Зарим галзуу бодлуудаа санадаггүй ээ. Зүгээр л хааяа нэг гаж гаж юм хиймээр санагддаг юм. Гэхдээ гүйцэлдүүлсэн удаа нэг ч үгүй л дээ. Гүйлэлдүүлэх ч үгүй байх. Гэхдээ эдгээр зүйл дээр биш энгийн зүйл дээр ч заримдаа бусдаас санаа зовох гэдэг хэнд ч хэрэггүй шалтгаанаар хүссэнээрээ байж чадахгүй юм. Би ерөн хэт нэрэлхүү хүн бололтой.

Labels: