5/01/2009

Дугуйчин болвоо би

Нэлээд удсан байна шүү гэж.

Өглөө болгон 6:30 минутаас гараад 5 шар хүртэл 40 минутыг алхаж 10 минутыг микри автобусаар тэгээд ахиад 10 мин явж байж хүрдэг байлаа оройдоо шууд микри автобусаар явдаг зам бөглөрсөн байдаг учир 50 мин орчим явна. Таксидвал 5000 ирэх очихын 10000 ихэнх хүнд өдөрт ийм хэмжээний мөнгийг таксинд зориулах их хэцүү шүү дээ. Харин хэд хоногийн өмнөөс дугуйгаар явдаг боллоо. Өглөө оройдоо 50, 50 мин яваад л зорисон газраа ( аажуу тайван явахад шүү дээ). Их амар унаа юмаа. Эхний хэдэн өдөр хөлөнд жаахан өвчин орж байна билээ. Биеийн тамираа гэж эрүүл мэндэд ч хэрэгтэй шүү.
Ингээд л эрүүл мэнд эдийн засаг байгаль орчиндоо зэрэг зэрэг хөрөнгө оруулаад л. Ер нь бүгдээрээ дугуй унавал яасий.

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home