11/17/2008

Гарчиггүй

Хоёр хоногийн өмнө нөхдийнхөө хамт нэгэн хүнд тусаллаа. Хэдий сүртэй том зүйл биш боловч цаад хүн маань баярлаж байгаа нь мэдэгдэж байсан надад бас их сайхан байлаа. Бидний тусалсан хүн бөмбөгөр захын урд утсаар яриулдаг Лхагвасүрэн гэдэг эгч байсан юм. Бид хэд бага сага юм аваад гэрт нь очоод түлээг нь хураах, ус авах зэрэг аар саар ажлийг нь хийж өгсөн юм. Тэр айл маань гэр нь уулан дээр байдаг бараг хамгийн захын айл байсан болохоор цэвэр агаартай сайхан газар байлаа. Бас бид хэд ч далимд нь цаашаа жаахан яваад л уулан дээр гарч цэвэр агаарт толгойгоо сэргээгээд авсан шүү.







1 Comments:

Blogger bebe said...

хүнд туслах хүнийг баярлуулах нь өөрт хамгийн сайхан баяр хөөр болдог цаад хүнийхээ баярлаж байгааг мэдрэх үнэхэээр сайхан ккккк сайн үйлс хийжэээ

November 24, 2010 at 10:35 AM  

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home