8/26/2008

Бороо

Бүрхэг тэнгэрээс бороо аяархан шиврэв
Бүрхэг амьдралаас зовлон аяархан шивнэв
Бүх л хүмүүс шүхэр барьж борооноос нуугдав
Зарим нь харин шүхэргүй норж гүйлдэв
Бүх л хүмүүс хүсэл барьж, зовлонгоос нуугдав
Зарим нь харин барьсан хүсэлдээ шунаж уйлав
Миний барьсан шүхэр цоорхойтой байж
Миний амьдралд бас жаргал цоорхой байж.
Шиврэн орох бороон дунд шалба норсон хүмүүс олон
Шивнэж ирсэн зовлонд шалдаа буусан хөөрхийс олон

Labels:

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home