3/01/2012

Нүүлээ

Блогоо ч хааяа л нэг шагайх юмдаа. Хааяа нь ч улам бүр холдоод л байна. Уншдаг блогуудын маань хамгийн сүүлд шинчлэгдсэн нь 6 сарын өмнө байна гэж бодохоор facebook twitter 2 ч дэндүү хүчтэй байгаа юм байна даа. Ямар ч байсан http://bbeggy.blogspot.com - руу нүүлгэхээр шийдлээ.

8/31/2011

Блогчид

За телевизээр блогчид нэртэй нэвтрүүлэг гардаг болсон байна. Болсон байна ч гэж дээ би ч нэлээд эрт мэдсэн л дээ өөрөө орсон юм чинь :D.
Уг нэвтрүүлэг нь оролцож буй блогчиныхоо хувь хүн, үзэл бодол болон блогийнх нь талаар чөлөөт ярилцах байдлаар явагддаг. Надад их таалагдсан. Уншдаг блогуудын минь хөтлөгч нар оролцвол их сонирхолтой байх болно гэж бодож байна.
Блогчид өөрсдөө "За" телевизтэй холбоо бариад энэ нэвтрүүлэг орж болох юм байна шүү.

Дашрамд хэлэхэд "За" телевив азийн 24 улс болон хөдөө орон нутагт ч гардаг гэсэн шүү.

Labels:

8/23/2011

Harry Potter дуусчлөө

Ням гаригийн шөнө "Harry Potter"-ийг дуусгачихлаа. Волдемортийг үхэхэд тэр гэхийн тэмдэггүй нэг тийм гунигтай мэдрэмж төрлөө энэ хүн л энэ киноны дараагийн анги гарах учир утга байсан юм шиг. Эхний ангийг нь үзсэнээс хойш бараг 10 жил болсон байна шүү. Гол дүрүүд нь надтай хамт өсч том болсон тийм л кино. Би уулан тэгдэг ингэдэг гээд ярьчмаар л байна. Гэхдээ хүмүүс өөрсдөө үзсэн нь дээр. 3D ээр бас гоё байна лээ шүү.

8/11/2011

Галзуу бодол

Заримдаа хүмүүс хийгээд байдаггүй зүйл хиймээр санагдах юм. Өөрөөр хэлбэл шал галзуу зүйл хиймээр... Автобусанд дуртай дуу явахаар чангаар дагаад дуулчмаар. Бороо орохоор цээжээ нүцэглээд гүймээр. Модны сүүдэрт хэвтмээр... Зарим галзуу бодлуудаа санадаггүй ээ. Зүгээр л хааяа нэг гаж гаж юм хиймээр санагддаг юм. Гэхдээ гүйцэлдүүлсэн удаа нэг ч үгүй л дээ. Гүйлэлдүүлэх ч үгүй байх. Гэхдээ эдгээр зүйл дээр биш энгийн зүйл дээр ч заримдаа бусдаас санаа зовох гэдэг хэнд ч хэрэггүй шалтгаанаар хүссэнээрээ байж чадахгүй юм. Би ерөн хэт нэрэлхүү хүн бололтой.

Labels:

6/03/2011

Өнөө өглөө

Өглөө ёстой жинхэнэ тарчилж тарчилж нэг босох юмаа. Ахиад 5 мин гээд 3 сунгалаа. Гэхдээ муу нойрыг ямар ч байсан сэрээд л дийлчлээдээ. Автобусны буудал руу алхах богинохоон замд нэг машинд мөргүүлчих шахсаныг эс тооцвол ямар нэг асуудалгүй автобусны буудал дээр ирлээ. 10 хан мин хүлээгээд автобус минь ирээд хаалга нь онгойвуу гүй юу кондуктор нь "400-аар явийшуу", "400-аар явийшуу" гээд нэлээд хэд давтан сануулав. Ортол хүмүүс бөөн хэрүүл "Яахаар та нар 400-аар явдий" нтр гээл "Ху..., Солио..." гэх мэтийн үгс сонсогдоно. Би ч 500 биш байгаад баярлаал 400-г элдэв маргах юмгүй өгөв.
Автобусны үнэ хэзээ 300 боллоо байз. Тэгэхэд 400 болгоно гэж байгаал 300 л болгосон. Бодуул мань мэтийгээ өрөвдсөн юм болвуудаа. Сая бас 500 болгоно гээл байсан. Гэхдээ 400 л болгох юм шиг байна. Мань мэтийгээ л өрөвдөж байгаа байхдаа муу нийтийн тээврийнхэн минь.

Labels: