Ямар сайхан нутагт төрөө вэ би
Урт аялал хийн шөнө гэртээ ирсэн ч машиндаа унтаж ирсэн болоод тэрүү нойр хүрж өгдөггүй ээ.
45 хоног орон нутгаар ажилж яваад ирсэн сониноосоо бичье гэж бодлоо.
Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудаар очлоо. Эдгээр нутгуудад олон сайхан зүйл байсан ч хамгийн их таалагдсан зүйлсийн талаар бичье.
Хөвсгөл
Хөвсгөл далайг очиж үзэв. 99 гол цутгадаг том нуур юм. Монголын хамгийн гүн. цэнгэг устай бас ганц усан замтай нуур юм.
Нуурын эргээс хэдхэн алхахад л 2м гүн болно. Нуурын голд явж байхад ч доод ёроол нь харагдаад үнэхээр цэнгэг устай нь мэдэгдэж байв. Өглөө сэрэхэд нуурын мандал дээр манан буугаад үүл усан дээр байгаа мэт үнэхээр үзсэглэнтэй байгалийн дүр зураг угтав.
Увс аймаг
Улаангом хотод очиход Хархираан уулсын үргэлжлэл цасанд дарагдан дүүхэлзэн угтлаа. Өглөө сэрэхэд үүлэн дээгүүр орой нь харагдаад үнэхээр сүрлэг харагдах аж.
Увс нуурыг очиж үзэв. Монголын хамгийн том нуур. Эргээс нь 10 аад метр явчихаад байхад л ус дөнгөж өвдөгөөр татах алгуур гүн нуур байна. Шөнө орой болох тусам давалгаа нь намжаад толь мэт болох юм. Увсаас Баян-Өлгий явахад "Улаан даваа" хэмээх том даваагаар давав. Бас л үзсэглэнтэй газар аж.
Баян-Өлгий аймаг
Ховд гол төвөөр нь урсах өлгий хот. Энд төвөөс гарч байгаль үзсэнгүй гэвч казак түмний соёл зочломтгой зан халуун дулаан байдал нь үнэхээр сайхан. Гэр бүлээрээ тойроод нэг тавагнаас хооллох нь гэр бүлийн халуун дулаан байдлыг бий болгодог аж.
Ховд аймаг
Буянт голын гүүрэн дээгүүр даваад олон ястын өлгий ховд хотруу очив. Энд хар ус нуурыг үзэв.
Эргээрээ намагтай намагтаа өндөр өндөр шагшуурган нь шаргалтсан үзсэглэнтэй нуур юм. Хөвөөгөөр нь явсаар дөргөн сум орох ба шууд дөргөн нууртай залгана. Дөргөн суманд усан цахилгаан станцийг нь үзэв хиймэл нууран дээр нь цаад талын уулын толин тусгал харагдаад үзсэглэнтэй харагдах ажээ.
Эдгээр аймгаас цааш хугацаа бага учир цаг гаргаж байгаль үзэж амжаагүй ч замын байгалийг үзэн биширсээр ирэв.
Монголынхоо байгалийг харан явахад миний гэсэн сэтгэлээр бахархал төрөөд гадагшаа явж юм үзий гэхээсээ илүү монголоо тойроод үзчих хүсэл төрөв.

3 Comments:
гоё юмаа шууд л аппаратаа аваад гармаар санагдчлааа ккк. явсан газрынхаа зургуудийг нь оруулбал гоё шдэээ
Удахгүй оруулнаа. Үнэхээр гоё зурагнууд байгаа.
.
Хөвсгөл үнэхээр таалагдаж байна даа
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home